“СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЖЕНДЭРИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА”

2023-11-08
СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Жендэрийн Үндэсний хорооны ажлын албатай хамтран Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагуудад “Жендэр, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, НӨУБ-ын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг хэрхэн тусган ажиллах, түүний ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулав.
Сургалтын үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, дүүргийн Засаг даргын орлогч, Салбар хорооны дэд дарга Д.Ундармаа, ДИТХ-ын ажлын албаны дарга Ж.Бат-Эрдэнэ болон бусад мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны зөвлөх, үндэсний шинжээч Т.Амгалан удирдан явууллаа.
Цаашид жендэрийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг дүүргийн дэд салбар хорооны дарга, нарийн бичгүүд болон байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency