“ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ” СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчдын Тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын Тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж, “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй тус симпозиумд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хүний эрх хамгаалагч оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргах юм.
Хүний эрхийн боловсрол нь аливаа хамт олон төдийгүй нийгэмд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамтын үүрэг, хариуцлагаа ойлгон ухамсарлах явдлыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Ингэснээр хүний эрхийн зөрчил болон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тэгш эрх ба тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих, ардчилсан тогтолцоон дахь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэйг цохон тэмдэглэж байна.
Тус зөвлөлдөх уулзалтын хүрээн “Хүний эрх боловсрол судлах шинэ аргачлалыг нутагшуулах нь” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж панелистуудаар дараах хүмүүсийг урьж оролцуулсан юм.