“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” ЕС ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-17
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д тусгагдсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэвшилтэт зохицуулалтууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, Улс төрийн намуудад мэдээлэл хүргэх, чадавхжуулах, дээрх хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллахад Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал байгааг илэрхийлэв.
Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа асуулт асууж, Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд үүрэг оролцоо, хүчин чармайлтаа илүү сайжруулах, эмэгтэйчүүдийн нэр дэвших, сонгогдох эрхийн харилцан хамаарал, уялдаа холбоог нарийвчлан судлах шаардлагатай байгааг онцоллоо.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency