КАНАД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР АЗИЙН САНГИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮД ТББ НЬ “АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ”-ИЙН МЭДЛЭГ ОЙЛГОЛТ ТҮГЭЭХ НӨЛӨӨЛЛИЙН АЖЛУУДЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 

2023-10-10
Төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, мэргэжилтэн Х.Цэнджав нартай асрахуйн эдийн засгийн талаарх мэдээлэл солилцох, цаашид авч хэрэгжүүлвэл зохистой цогц арга хэмжээ, зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтран ажиллах зэргээр санал солилцох, ойлголтоо нэгтгэх уулзалтыг зохион байгууллаа. Мөн уулзалтын хүрээнд МУИС-ийн профессор А.Солонго Монфемнет үндэсний сүлжээнээс зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг” чуулганаас гаргасан байр суурийн баримт бичгийг танилцууллаа.
Тус уулзалтад төслийн багийг төлөөлөн Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн дэд менежер Г.Цолмон, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын зөвлөх Б.Золзаяа нар болон оролцлоо.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency