МЭНДЧИЛГЭЭ

2023-10-05
#Жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдрийг ЮНЕСКО-оос #Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд #Монгол Улс 1966 оны 2 дугаар сараас Багш нарын баярыг тэмдэглэж, Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан байдаг.
2022-2023 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 53 мянган багш ажиллаж байна.
Хүйсээр нь харвал 22 хувь нь эрэгтэй, 78 хувь нь эмэгтэй буюу 10 багш тутмын найм нь эмэгтэй байна.
Боловсролын салбарт бие сэтгэл, оюун бодол, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж буй Монголынхоо мянга мянган эрдэмтэн багш нартаа #Монголын багш нарын баярын 57, #Дэлхийн багш нарын 29 дахь өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, амьдралын баяр баясал, амжилт бүхний дээдийг хүсье.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency