“ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ЯАМДЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖИЛ САНГИЙН ЯАМААР ӨНДӨРЛӨВ”
Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төслийг ЗГХЭГ-тай хамтран Сангийн яамны жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.
Энэхүү тайлан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайллын чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын явц, үр дүн; жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэр судлалыг хөгжүүлэх чиглэлээрх ажлын явц, үр дүн болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус багтаасан.
Тус яаманд хүргэх ерөнхий зөвлөмж нь:
Аймаг, сум, дүүрэг, хорооны түвшинд төрийн байгууллагын нэгжүүдийн ялгаатай чиг үүрэгтэй уялдсан жендэрийн бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн сургалтын хөтөлбөр боловсруулж нэвтрүүлнэ.
Бүх салбарт хэрэглэх ЖМТ-ийн загвар гарын авлага боловсруулна.
Орон нутгийн түвшин (аймаг, сум, нийслэл, дүүргийн онцпогт нийцүүлэн)-д ЖМТ-ийг хэрэгжүүлэх удирдамж боловсруулж, нэвтрүүлнэ.
Төсвийн зарцуулалтад жендэрийн шинжилгээ хийх гарын авлага боловсруулна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын ЖМТ-ийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ.
Жендэрийн дүн шинжилгээ хийгдэх зардал, орлогыг нэмэгдүүлэх замаар ЖМТ-ийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Үндэсний болон орон нутгийн түвшинд ЖМТ-ийн хэрэгжилтэд аудит хийх тогтолцоог бий болгоно.
ЖМТ-ийг Төрийн санхүүгийн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болгоно.
Банк, санхүүгийн байгууллагын жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ.