АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-10-01
Олон улсын Ахмадын өдрийг бид 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ “Олон улсын Ахмадын баяр”-ын мэнд хүргэе.
2023 оны 9-р сарын 26-ны байдлаар Монгол Улсын хүн амын 8.6 хувийг эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Нийт ахмадуудын 40.4 хувийг эрэгтэйчүүд, 59.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
Улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 131 иргэн байгаагаас хамгийн өндөр настан 109 настай байна.
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг харвал 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна.
Эрхэм та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency