“ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ЯАМДЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА”
Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.
Энэхүү тайлан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайллын чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын явц, үр дүн; жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэр судлалыг хөгжүүлэх чиглэлээрх ажлын явц, үр дүн болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус багтаасан.
Тайланд тусгасан тус яамдуудад хүргэх зөвлөмж нь:
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг салбар, орон нутгийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөлт хийх процессыг төсвийн санал боловсруулах үйл явц, хугацаатай уялдуулах;
Салбарын жендэрийн статистик мэдээллийг төлөвлөсөн хугацаанд цуглуулж нэгтгэх, хянах, үнэлэх, боловсруулах, тайлагнах чадавхыг бэхжүүлэх, хүйсээр ангилагдсан мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.