АЖЛЫН АЛБАНЫ 2023 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНААР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Х.ЦЭНДЖАВ БОЛЛОО
Жендэрийн үндэсний хорооноос ажлын албаны бүтэн жилийн тайланг үндэслэн “Хангалттай” гэсэн үнэлгээгээр дүгнэгдсэн албан хаагчийг байгууллагын шилдэг ажилтнаар өргөмжлөн алдаршуулдаг уламжлалтай. Шинэ оны босгон дээр уламжлал ёсоор хийж хэрэгжүүлсэн ажлаараа хамт олноо манлайлан ажилласан Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджавыг ажлын албанаас байгууллагын шилдэг ажилтанаар шалгарууллаа.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав таньд цаашид ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд:
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий “Бодлогын зөвлөл”-ийн ээлжит хуралдаан
Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид хүндэтгэлийн арга хэмжээ
Эмэгтэй Парламентчдын орон тооны бус зөвлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгож тунхагласны дагуу Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Мянган цэцэгсийн чуулга