УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙДААР БОЛДЫН УЯНГА ТОМИЛОГДЛОО

2024-01-08

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн. 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Геологийн чиглэлээр байгалийн ухааны Докторын зэрэг хамгаалсан. Доктор Б.Уянга 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд Дэд Дарга, Ерөнхий геологичоор, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Геологийн бодлогын газрын дарга, Сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс 2023 онд дэлхийн 156 орноос 80 дүгээр  байранд, эрх мэдлийн үзүүлэлтээр 146 орноос 121 дугаар байранд  эрэмбэлэгдсэн нь дэлхийд болон Азидаа дунджаас доогуур үзүүлэлттэй оронд  тооцогдож байна.

Монгол Улсын төрийн албанд ажиллаж буй албан хаагчдын 61.6 хувь эмэгтэйчүүд байгаа боловч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байсаар байна. Засгийн газрын томилогдох албан тушаалд 3 сайд, 3 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга,  нийслэл, дүүргийн 8 ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд нийт 30 эмэгтэй (2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар) ажиллаж байна

УУХҮ-ийн Дэд сайд Болдын Уянга таньд ажлын өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency