ЮНЕСКО-ИЙН ОРОЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ЮНЕСКО нь Оролцооны хөтөлбөрөөрөө дамжуулан өөрийн зорилго, зорилтуудыг олон улсад сурталчлан таниулж, ЮНЕСКО болон гишүүн улсууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьдог. Оролцооны хөтөлбөр нь 2 жил тутамд хэрэгждэг ба 2024-2025 оны сонгон шалгаруулалт зарлагдаад байна.
Төслийн сэдэв, агуулга ЮНЕСКО-гийн 2024-2025 оны хөтөлбөрт тодорхойлсон тэргүүлэх чиглэлтэй нийцэх шаардлагтай бөгөөд “Жендэрийн тэгш байдлын хангах” хүрээнд ирүүлсэн төсөл давуу талтай байх болно.
Оролцооны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, байгалийн шинжлэх ухаан, нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухаан болон мэдээлэл харилцаа холбооны салбарт хэрэгжих үндэсний хэмжээний 26,000 ам.доллар, дэд бүс нутгийн хэмжээний 28,000 ам.доллар, бүс нутгийн хэмжээний 38,000 ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэх боломжтой. Төсөл нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, дунд хугацааны стратеги, томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй нийцсэн байх, мөн хурал, сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, ном товхимол эрхлэн гаргах замаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, чадавх бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай.
2024-2025 оны Оролцооны хөтөлбөрийн төслийн сонгон шалгаруулалтад төслөө илгээхийг хүсвэл өргөдлийн маягтын дагуу төслийн дэлгэрэнгүй танилцуулга, төсвийг бэлтгэж 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дотор b.khulan@unesco.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч авна уу.
https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000388017