БИЕИЙН ТАМИР СПОРТЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2024-01-11

Зөвлөгөөнийг Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа юм . Гол зорилго нь Биеийн тамир, спортын салбарын үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Биеийн тамир, спортын салбарын 2024 онд хэрэгжүүлэх бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааг танилцуулах, 2023 онд зохион байгуулсан “Эерэг хандлага Эрүүл нийгэм” аяны үр дүнг танилцууллаа. Энэхүү зөвлөгөөний хүрээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах чанартай урт наслалтыг дэмжихэд биеийн тамир, спортын байгууллагуудын оруулах хувь нэмэр, оролцоо, манлайлал сэдвээр илтгэл танилцууллаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency