ӨМНӨГОВЬ АЙМАГ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ӨДӨРТЭЙ БОЛЛОО

2024-01-19

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгон ажиллаж байгаа билээ.

Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтан, албан хаагчийн гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай чөлөө олгохыг аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар захирамжиллаа.

Гэр бүлийн өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэхийг байгууллагын ажилтан, албан хаагчдыг уриалж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency