БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллана. Энэхүү сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцах юм.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн санаачилгаар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдын ая тухтай, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах, албан хаагчдын хүүхдүүдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн ИТХ-ын байрны 1 давхарт хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгууллаа.
Засаг даргын Тамгын газрын Эцэг эхийн зөвлөл 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөндөө “Хүүхэд хөгжлийн танхимыг байгуулна” гэж тусгасан нь Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийн өмнө хэрэгжиж, дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид, эцэг, эхчүүд сэтгэл тайван ажлаа хийх, хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хамгаалах боломж нөхцөл бүрдүүлэн сайн туршлага гарган ажилласан байна.