ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЭГТЭЙ УДИРДЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ, БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭХ ЭЭЛЖИТ “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-01-25

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачилан Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд  Засгийн газрын томилогдох албан тушаалд нийт 3 сайд, 2 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга,  нийслэл, дүүргийн 8 ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 31 эмэгтэй (2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар) ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах зорилго бүхий ээлжит уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгууллаа. Тус уулзалтанд Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй удирдлагууд болон  ХЭҮК-ын дарга, ТАЗ-ийн гишүүн уригдан оролцлоо.

Арга хэмжээг нээж, Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж бүс нутгуудын хувьд тэгш бус байгааг, боловсролын чанарын ялгаатай байдал, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, орчны бохирдол зэргээс үүдэлтэйгээр хүрээлэн буй орчны доройтол, орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин эрс нэмэгдэж, хот, хөдөөгийн амьжиргааны түвшний зөрүү өндөр болж буйд Комисс санаа зовниж байгааг онцолсон юм.
Арга хэмжээний төгсгөлд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, уялдуулах. Хамтын ажиллагааг дэмжих, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чухал байгааг онцлон хэллээ.
Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагуудын хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих, бодлогын хэлэлцүүлгийг 14 хоногт нэг удаа өрнүүлж байхаар тогтлоо.

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency