“ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР”

2024-01-31

Өнөөдөр “Иргэний нийгмийн өдөр” тохиож байна. Бид энэ өдрийг 2008 оноос хойш 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.

Иргэний нийгмийн байгууллага нь иргэн төрийг холбох, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцооны нэг хэлбэр байсаар ирсэн.

Ардчилсан, эрх зүйт төрийн бодлого зорилтын нэг хэсэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах байдаг.

Салбар бүрийн хөгжил, сайн засаглал, эрүүл нийгмийн төлөө хүч оюунаа зориулж буй Та бүхэндээ амжилт хүсье.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency