ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

2024-03-01

1921 оны 3-р сарын 01-ний энэ өдөр Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар анхны улс төрийн хүчнийг үүсгэн байгуулж байжээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдаж, нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед Монгол Ардын Нам, анхны 7 тэргүүтээ эх орончид ард олныхоо хүчийг нэгтгэн, эх орноо чөлөөлөх тэмцлийг манлайлан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж чадсан нь түүхтэй.

Хожим 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency