“МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2024-03-01

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран  хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг албан ёсоор эхлүүлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар нээж, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг танилцуулсан юм.

Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний нэгдсэн экосистемийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явцдаа жендэрийн үзэл баримтлалыг үр дүнтэй уялдуулах чадавхыг дээшлүүлэх зорилго бүхий уг төсөл 2024-2025 онд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд:

Олон Улсын стандартад нийцсэн жендэрийн сургалтын модуль, гарын авлагаар салбар, орон нутгийн жендэр хариуцсан мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, үндэсний хэмжээнд нийт 30 шинжээчийг бэлтгэх, орон нутгийн удирдлагуудад зориулсан гарын авлага боловсруулах, шинжээчдийн бүлэг, жендэрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээ байгуулж, тасралтгүй хамтын ажиллагааг бий болгох зэрэг олон ажлууд хийгдэх юм.

– Түүнчлэн төслийн үр дүнд:

  1. Нотолгоонд суурилсан зөвлөмж, стратегийн удирдамж, техникийн мэдлэгийг үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор үндэсний Жендэрийн шинжээчдийн бүлэг байгуулагдсан байна.
  1. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын жендэрийн эрх тэгш байдлыг хангах санаачилга, үйл ажиллагааг үр дүнтэй сурталчлах, ухуулан нөлөөлөх, хяналт тавих холбогдох төрийн болон сонгогдсон иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг сайжруулсан байна.
  2. Жендэр хариуцсан мэргэжилтнүүд дунд найдвартай мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх зорилгоор цахим болон цахим бус платформуудыг бий болгож, үйл ажиллагааг жигдрүүлнэ.
  3. Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн газруудын жендэрийн статистик болон дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавх сайжирсан байх юм.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency