“МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 111 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА”

2024-03-06

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь хэмээх бичиг” сониныг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлүүлж, төрийн байгууллагуудад тараадаг байсан түүхтэй.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency