ТӨРИЙН АЛБАНЫ 2024 ОНЫ I УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2024-03-14

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2024.03.13) орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс нийслэлд 1826 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар зочноор уригдан оролцож шалгалтын үйл ажиллагаатай танилцлаа.   Ерөнхий шалгалт нийслэлд 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-ны өдөр зохион байгуулагдана. Нийслэлийн хувьд энэ өдрүүдэд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт 08:30, 10:30, 13:00, 15:00, 17:00 цагуудаас 5 ээлжээр шалгалтыг авах юм. Нийт шалгалтанд оролцогчдод амжилт хүсье.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency