ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ АЯНЫ ХҮРЭЭНД ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-04

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллага болох ХНХЯ, ХЗДХЯ, ЦЕГ, ГХУСАЗЗ-тэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2024.03.01-04.01 хооронд үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлээд байгаа билээ. Аяны хүрээнд 2024 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийг угтаж иргэний нийгмийн байгууллагуудтай “Шийдвэр гаргах түвшин дэх  эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд” чиглэсэн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийн зохион байгууллаа.

Тус уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар иргэний нийгмийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагааг танилцуулж олон нийт сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр болон цаашдын олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон нийт чиглэлээр санал солилцох уулзалтыг зохион байгуулж ажиллаа.

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency