ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, ХОРООНЫ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАГНАЛТЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-28

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас Нутгийн захиргааны байгууллагын 2023 жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн мэдээ, Хорооны 2023 оны ээлжит хуралдаанаас гаргасан тогтоолын хэрэгжилт болон 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын дарга, нийгмийн бодлогын хэлтсийн дарга, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд танилцуулах цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бодлого, үйл ажиллагааны  төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтад анхаарах асуудал, цаашид бодлогын хүрээнд орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency