“ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-05

“Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриа дор үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-2024” аян 2024 оны 03 дугаар сарын 01-ээс 04 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үндэсний хэмжээнд зохион байгуулагдлаа.

Жендэрийн хэвшмэл буруу ойлголт, өсвөр насны охид, хөвгүүд рүү чиглэсэн жендэрийн анхан шатны ойлголт мэдээлэл өгөх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, эрэгтэй эмэгтэй хүнд тулгамдаад байгаа асуудал болоод түүнийг хэрхэн шийдвэрлэх зөв арга замыг хайхад чиглэсэн тус аяны хүрээнд олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүллээ. Аяны хугацаанд 150 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагын 32,000 гаруй албан хаагчид нэгдэж цахим орчинд хувийн фейсбүүк хуудас болон албан байгууллагын хаяг, цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан 94.500 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, 82,710 хариу үйлдэл болон 15,000 сэтгэгдэл, 219,500 түгээлт хийсэн байна. Аяны хүрээнд оролцогч иргэдийн 48,8 хувийг эмэгтэйчүүд, 51,2 хувийг эрэгтэйчүүд эзэлсэн байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн оролцоо илт нэмэгдэж, мэдээлэл тэнцвэртэй хүрсэн нь тус аяны онцлог байлаа.

Хэвлэл мэдээллийн мониторинг судалгаагаар телевизээр нэг сарын хугацаанд 17 телевиз болон тэдгээрийн фейсбүүк хуудсаар 62 мэдээлэл цацагдсан байна. Нийт давхардсан тоогоор 475,000 хүнд хүрсэн байна. Сонин сэтгүүлээр нэг сарын хугацаанд 8 сониноор 24 мэдээлэл цацагдаж нийт 28,000 хүнд хүрсэн байна. Цахим орчинд мэдээллийн сайтаар нэг сарын хугацаанд 26 сайтаар нийт 187 мэдээлэл цацагдаж 791,000 хүрчээ. 2024 оны 03-р сарын 01-31 өдрүүдэд нийт 273 мэдээлэл цацагдаж нийт мэдээллийн 23% нь телевиз 68% нь сайтаар 9% нь сонин сэтгүүлээр цацагдсан бөгөөд давхардсан тоогоор 1.294.000 хүнд хүрсэн байна. Урилгаар нийт 10 гаруй байгууллагын 250 орчим алба хаагчдад мэдээлэл сургалт өгч ажиллаж Жендэрийн үндэсний хорооны пэйж хуудсанд аяны мэдээлэл нийтлэгдэж нэг сарын хугацаанд нийт 92,924 хүрч ажилласан байна.

Аяны хугацаанд нэгдэн ажилласан дэмжлэг үзүүлсэн нийт төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, ЕБС-ийн сурагчид анги хамт олон, иргэд та бүхэнд талархал илэрхийлье.

Та бүхний цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, улс нийгмийнхээ тогтвортой хөгжлийн түүчээлэгчид байх нь “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАХ” гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.

                                    ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО АЖЛЫН АЛБА

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency