“АРХИВ, БИЧИГ ХЭРЭГ, ДОТООД АСУУДАЛ” ХАРИУЦСАН АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2024-04-09

Жендэрийн үндэсний хорооны Алба нь албаны үйл ажиллагаанд төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, стандартыг мөрдүүлэх, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, албаны болон албаны даргын өдөр тутмын хөдөлмөр, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтныг сонгон шалгаруулж авна.

Тавигдах болзол, шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил: Мэргэжил харгалзахгүй
Мэргэшил: Архив бичиг хэргээр мэргэшсэн бол давуу тал болно
Туршлага: Улсад 1-ээс доошгүй жил ажилласан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах хаяг: bayanzul@ncge.gov.mn /цахим шуудан/
Холбоо барих утас: 70071115 /ажлын цагаар/

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency