“ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027) БОЛОВСРУУЛАХ” АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-11

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулахыг Засгийн газраас даалгасан.

Энэ хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг дараагийн шатанд эрчимжүүлэх зорилгоор эрэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх үйл ажиллагааны тусгайлсан төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 34 тоот тушаалаар байгуулсан.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах, эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих төлөвлөгөөний төсөлд ирсэн саналыг хэлэлцэж, төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency