ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2024-04-16

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Олон улсын гэрээ конвенц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний түр албан тушаалд ажилтан шалгаруулж авна.

Албан тушаалын нэр: Олон улсын гэрээ конвенц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний (жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй хүний орон тоонд түр)

Албан тушаалын ангилал зэрэг: Дэс түшмэл, ТЗ-7

Тавигдах шаардлага: Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн, нөөцөд бүртгэлтэй байх

 

Боловсрол:

– Олон улсын харилцаа /031202/;

– Олон улс, орон судлал /022203/;

– Олон улсын харилцаа /022204/;

– Гадаад хэлний орчуулга /023101/

 

Бүрдүүлэх материал:

 

Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Төрийн албан хаагчийн анкет;

Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын болон бусад сургалтын гэрчилгээний хувь, албан ёсны орчуулга;

Иргэний үнэмлэхийн хуулбар;

Төрийн жинхэнэ албанд орсон тухай нотлох баримт бичиг (шалгалтад орж тэнцсэнийг нотлох баримт бичиг, тангаргийн хуудас);

Ерөнхий шалгалтад тэнцсэн баримт бичиг;

Ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт;

Цээж зураг (4×6 см) 2 хувь.

Жич: Дээрх баримт бичгийг бүрэн ирүүлсэн тохиолдолд хүлээн авахыг анхаарна уу.

 

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Secretariat@ncge.gov.mn /цахим шуудан/
  • Холбоо барих утас: 70071116 /ажлын цагаар/

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency