“Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр”-ийн тохиолдуулж “Мянган цэцэгсийн чуулган”-ыг зохион байгуулагдлаа

2023-10-11

“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлтөй хамтран “Мянган цэцэгсийн чуулган” үйл ажиллагаа Монгол улсын Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласны дагуу тус тэмдэглэлт өдрийг Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачилсан “Мянган цэцэгсийн чуулган” арга хэмжээг дэмжиж, хамтран Жендэрийн үндэсний хороо оролцлоо. Чуулганаар охидод тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг багасгах боломжуудын талаар санал асуулга явуулсан бөгөөд судалгаанаас гарсан үр дүн, боломжит шийдлүүдийг хэлэлцсэн.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency