“МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД, МИНИЙ ЭРХ, МИНИЙ ИРЭЭДҮЙ” ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-04-30

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас “Миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй” залуучуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хүн амын бүлэг дотроос хүүхэд залуучуудын эрүүл мэндийг сайжруулахын тулд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхэд, өсвөр насныхан бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлийн алхам бүрээс шалтгаалж өвөрмөц хэрэглээ, эрүүл мэндийн янз бүрийн эрсдэлтэй тулгарч байгаа юм. Залуучууд өөрсдийн дадал зуршил, зан үйлийн онцлогийн улмаас бэлгийн болон нөхөн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, эрсдэлд учирч байна.

Энэ хүрээнд эрүүл мэндийн бодлого боловсруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх,залуучуудтай хамтран ажиллах, эрүүл мэндийн бодлого боловсруулах,  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд шийдвэр гаргахад залуучуудыг татан оролцуулах зорилгоор тус уулзалтын зохион байгуулж байна.

Энэхүү уулзалтанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр панелистаар оролцож дараах агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Үүнд:

“Монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, Хүүхэд залуусруу чиглэсэн жендэрийн мэдлэг ойлголтыг түгээх цаашлаад жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл хүргэлээ.

 

 

 

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency