МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-07

Уулзалтаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-нд тусгагдсан шүүх, прокурор, хуульчийн үйл ажиллагаа болон хуульчдыг сонгон шалгаруулах тогтолцоонд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх санал, санаачилгын талаар санал солилцсон юм.

Монгол Улсад бүртгэлтэй 6853 хуульч, үүнээс 41,8% нь эрэгтэй, 58,2% нь эмэгтэй байгаа бөгөөд хуульчдыг сургалтын тогтолцоогоор дамжуулан жендэрийн ойлголт мэдлэгтэй, жендэрийн мэдрэмжтэй болгох асуудал чухал байгааг Хуульчдын холбооноос онцоллоо.

Иймд цаашид эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулиудын хичээлийн агуулгад жендэрийн үзэл баримтлалыг тусгах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг ойлгож хэрэглэх зөвлөмж, гарын авлага гаргах, жендэрийн сургагч багш бэлтгэх болон холбогдох бусад асуудлаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хамтарч ажиллахаар шийдэлд хүрлээ.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency