ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-14

Дэлхийн банкнаас “Монгол Улсын Жендерийн Үнэлгээ”-ний тайланг боловсруулж буйтай холбогдуулан Дэлхийн банкны нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, жендэрийн үнэлгээний ажлын ахлагч София Георгиева, Нийгмийн хөгжлийн зөвлөх Сама Хан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус үнэлгээний тайланд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ахиц дэвшлийг бүрэн тусгах чиглэлээр санал солилцож, үнэлгээг түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency