КАНАД УЛСЫН ХОЛБООНЫ ШҮҮХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН КОМИССАРЫН АЛБАНЫ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛ ОЛЕГ ШАКОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-05-14

Уулзалтаар Холбооны комиссарын газрын зүгээс Монгол Улсад таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх шүүхийн үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, иргэн төвтэй байдлыг дээшлүүлэх төслийн талаар хэлэлцэж, Ажлын албанаас хөгжлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж болох боломжит үйл ажиллагааны талаар санал хэллээ.

Холбооны комиссарын газрын хувьд Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд болон холбогдох оролцогч талуудтай 2022-2023, 2023-2024 оны хугацаанд хамтран ажиллаж байсан юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency