ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООНЫ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ТӨСӨӨЛӨЛ СУДАЛГАА-II ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

2024-05-20

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-нд “ Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана ” гэж тусгагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг оролцоог дэмжих нь” төслийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, эмэгтэй улс төрчдөд тулгардаг бүтцийн болоод бусад сорилтыг даван туулах, сонгогчид, хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, дэмжих механизмыг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд олон нийтийн жендэрйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн ойлголт төсөөлөл” судалгааны ажлыг Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Тус арга хэмжээг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Судалгааны багийн ахлагч С.Түмэндэлгэр (доктор, дэд проф) үр дүнгийн танилцуулга, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн дээрх төслийн хүрээнд 2021 онд “Шийдвэр гарах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгааг гүйцэтгэж холбогдох талуудад танилцууллаа. Арга хэмжээнд Жендэрийн үндэсний хорооны гишүүн байгууллагууд, жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг, төр, төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож санал солилцов.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency