ЖЕНДЭРИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН МОДУЛИЙН АГУУЛГАД ЖЕНДЭРИЙН ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТИЙН АРГАЗҮЙ НЭГТГЭХ СЕМИНАР ӨНДӨРЛӨЛӨӨ
Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас тус сургалт сeминарыг 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулаж ажиллаа.
Жендэрийн ахисан түвшний сургалтын агуулгыг боловсруулах зөвлөхөөр :
Ш.Ариунаа Жендэрийн үндэсний шинжээч
А.Солонгоо Жендэрийн үндэсний шинжээч
Б.Онон Жендэрийн үндэсний шинжээч
Г. Ганбаясгах Жендэрийн үндэсний шинжээч
Б.Оюун НҮБХАС-ын зөвлөх
Б.Болорсайхан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нар модулийн агуулгад жендэрийн хувьсал өөрчлөлтийн аргазүйг хэрхэн нэгтгэх талаар суралцаж, модуль боловсруулах ажилдаа орлоо.
Тус модулийг 2024 оны 7 дугаар сард багтаан ажлын алба эцэслэн хүлээн авах юм.
Энэхүү модулийн агуулгад жендэрийн хувьсал өөрчлөлтийн аргазүйг нэгтгэх чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн оффисын Жендэр, хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Упала Деви: Семинарын үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлээд жендэрийн хувьсал өөрчлөлтийн арга зүйг сургалтын модулийн дэд хэсэг бүрт нэгтгэхийг зөвлөж, энэхүү модуль нь олон улсад сайн туршлага болохуйц сургалтын модуль болж чадна гэж итгэж буйгаа илэрхийллээ.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх ахисан түвшний сургалтын модулийг боловсруулж буй зөвлөхүүд болон арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭР, ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨХ УПАЛА ДЭВИ нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.