ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран 2024 оны ээлжит хөгжлийн түншлэгчдийн уулзталтыг зохион байгууллаа.
Уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Жендэрийн үндэсний хорооны гишүүн Ч.Болортуяа, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Х.Батжаргал нар нээж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг чиглүүллээ.
Уулзалтаар:
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр
Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг,
Боловсрол шинжлэх ухааны яамнаас жендэрийн салбарын бодлогын хэрэгжилт, тус яамны хүрээнд хэрэгжүүлж буй жендэрийн талаарх мэдээллийг тус тус танилцууллаа.
Түүнчлэн боловсролын салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн жендэр, нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлттэй уялдуулах талаар хэлэлцэв.