“ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)” ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2024-06-06

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний 1.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, үйл ажиллагааг эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, яамдын жендэрийн салбар зөвлөлд даалгасаны дагуу тусгайлсан төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх салбар дундын ажлын хэсгийг байгуулан, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г боловсруулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 71 дүгээр захирамжаар батлууллаа.

Тус төлөвлөгөөг Засгийн газрын гишүүд болон 21 аймаг, нийслэл,  нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар, жендэрийн үндэсний хорооны гишүүн төрийн болон төрийн бус 37 байгууллагуудад хүргүүлэн, үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency