ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ГИШҮҮН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Д.МӨНХӨӨ “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ЦОЛООР ШАГНАГДСАНД БАЯР ХҮРГЭЕ!

2024-07-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ. Үүнд нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны хамт олны зүгээс болон нийт жендэрийн үндэсний хорооны гишүүдийн өмнөөс халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency