ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ (CAREC) ХӨТӨЛБӨРИЙН 2024 ОНЫ “ЖЕНДЭР УУР АМЬСГАЛЫН ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 

2024-08-01
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (CAREC) хөтөлбөр 2023 онд “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ыг анх удаа санаачилж гишүүн орнуудаас нийт 10 оны 231 хувь хүн, байгууллага тус шагналд нэр дэвшсэн билээ.
Монгол Улсаас 22 хувь хүн, байгууллага нэр дэвшсэн бөгөөд Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ын анхны эзнээр шалгарсан юм.
2023 оны “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд бүс нутагт төдийгүй олон улсад жендэрийн асуудлаар мэргэшсэн 7 шүүгч ажилласан бөгөөд Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа ажилласан.
2024 онд “Жендэр уур амьсгалын шагнал”-д нэрээ дэвшүүлэхийг гишүүн орнуудад уриалж байна. Энэхүү шагнал нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох, бууруулах чиглэлээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж буй хувь хүн, байгууллагыг тодруулах юм.
Нэр дэвшигчид нь гишүүн улс (Азербайжан, Афганистан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан)-д оршин суудаг хувь хүн болон үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёстой.
2024 оны 8-р сарын 15 хүртэл нэр дэвшүүлэх боломжтой. Шалгарсан хувь хүн болон байгууллагын төлөөллийг 2024 оны 11 сард Казахстан улсад болох эмэгтэйчүүдийн бизнес форумд урьж оролцуулан шагналыг гардуулахаар байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency