ЖЕНДЭР СУДЛАЛЫН МАГИСТРЫН #ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

2024-08-01

Монгол Улсын Их Сургууль болон Азийн сан хамтран  Монгол Улсад #анх_удаа #Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.  Энэ хүрээнд Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Жендэрийн үндэсний хорооноос баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” /2022-2031/-г хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Цаашид Монголын их, дээд сургуулиудын консерциумиар дамжуулан бусад их, дээд сургуулийн багш, судлаачидтай хамтран ажиллахыг зорьж байна.

МУИС-ийн Жендэр судлалын магистрын тэтгэлэгт хөтөлбөр элсэлт авч эхэллээ.
-Азийн сангийн сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
-Жендэрийн сургалт, судалгаагаар мэргэшсэн Монголын шилдэг багш нартай.
-Жендэрийн сургалтаар мэргэшсэн гаднын зочин профессоруудтай.
-Үндэсний болон олон улсын байгууллагуудад дадлага хийх боломжтой.
Хөтөлбөрт бүртгүүлэх 👉https://burtgel.num.edu.mn/negdsen/Home/Admission/115
Холбоо барих: 99259014, 99096551

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency