“ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ЫН ХҮРЭЭНД “МАНЛАЙЛЛЫН 17 ТӨРХ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЧИНГИС ХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024-08-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ.

НҮБ-ын Женев дэх төв нь 2022 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулсан цуврал үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор Вьетнам, Гүрж, Португал зэрэг нийт 8 улсад гаргаад байгаа юм.

Цуврал үзэсгэлэнг зохион байгуулах орны нэгээр шалгарсан манай улс тус үзэсгэлэнг НҮБ-ын Женев дэх төв, Швейцарын Эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрийн орондоо ийнхүү зохион байгуулж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулсан энэхүү “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал Чингис хааны үндэсний музейд тавигдах юм.

Манлайллын 17 төрх үзэсгэлэн нь энэ сарыг дуустал олон нийтэд хүрэх бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирж тус зургийн үзэсгэлэнг гэр бүл найз нөхдөөрөө очиж үзэхийг уриалж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency