“ГАЛ ГОЛОМТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ГИШҮҮН Д.МӨНХӨӨГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-08-30

Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө  “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол” хүртсэн үйл явдалд баяр хүргэж Ажлын албаны хамт олон, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Д.Мөнхөө нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд

  • 2001 онд хүйсийн тэгш байдлын асуудлаарх Үндэсний зөвлөлийн гишүүнээр;
  • 2005 онд Жендэрийн тэгш эрхийг хангах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн;
  • 2001 оноос өнөөдрийн хүртэл Жендэрийн үндэсний хорооны гишүүнээр ажиллаж байгаа билээ.

Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд манлайлан ажиллаж ирснээс гадна “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн төслийг боловсруулахаас эхлэн, УИХ-ын гишүүдэд хуулийн ач холбогдол, үр нөлөөг таниулах, нөлөөлөх, батлуулах хүртэл уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг хуульчлан, дархалж өгсөн юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency