АХИСАН ТҮВШНИЙ ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ОРОЛЦОГЧДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн мэргэжилтэн, шинжээчдийг мэргэшүүлэх ахисан түвшний жендэрийн сургагч багшийн сургалтыг 2024 оны 10 дугаар сард зохион байгуулна.
Сургалтад хамрагдах оролцогчдын сонгон шалгаруулалт 2 үе шатаас бүрдэнэ. Үүнд:
- Тус сургалтыг сонирхсон этгээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө онлайн /google forms/ маягтын дагуу хүсэлт гаргана.
- Зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогчидтой ярилцлага хийж, 30 оролцогчийг шалгаруулна.
Жендэрийн өөрчлөлтийн арга зүйг (Gender transformative approach) ашиглан жендэрийн дүн шинжилгээнд суурилсан жендэрийн хариуцлагатай бодлого (Gender responsive) төлөвлөлт, үнэлгээгээр мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалт нь удиртгал хичээл болон 6 модуль бүхий хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдана.
Жендэрийн мэргэжилтэн, шинжээчдийг мэргэшүүлэх ахисан түвшний жендэрийн сургагч багшийн сургалтад хамрагдах оролцогчид тавигдах ерөнхий шаардлага, ажлын удирдамжтай https://drive.google.com/file/d/1YDS2OqHyP20OLSRLmRWLXDzCCRS3xLiX/view?usp=sharing холбоосоор орж танилцана уу.
Хүсэлт гаргах холбоос: https://forms.gle/93HYWLEZrPfFNPC19