“ИРГЭД ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ ТЕСТ”-ИЙН ПЛАТФОРМЫН ТУРШИЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд “Иргэд олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест”-ийн платформыг амжилттай хөгжүүлж байна.
Цахим тест нь жендэрийн асуудлаар иргэдийн мэдлэг ойлголт, хандлага, дадлаа үнэлж, богино хугацаанд шуурхай сорил бөглөх замаар мэдлэгээ бататгахад иргэдэд туслах зорилготой билээ.
Энэ хүрээнд тус цахим тестийн платформын үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор туршилтын арга хэмжээг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны 1 давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Иймд иргэд, олон нийт Та бүхнийг энэхүү туршилтын арга хэмжээнд идэвхтэй оролцож, платформын сайжруулалт, хөгжүүлэлт болон жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж хамтарч ажиллахыг урьж байна.
Та бүхэн дараах холбоосоор орж бүртгэлээ баталгаажуулна уу.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/AFn8tdv8BMtmpTrj7