“ИРГЭД ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ ТЕСТ”-ИЙН ПЛАТФОРМЫН ТУРШИХ ТУРШИЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-09-20

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд “Иргэд олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест”-ийн платформыг амжилттай хөгжүүлж байна.

Цахим тест нь жендэрийн асуудлаар иргэдийн мэдлэг ойлголт, хандлага, дадлаа үнэлж, богино хугацаанд шуурхай сорил бөглөх замаар мэдлэгээ бататгахад иргэдэд туслах зорилготой билээ.

Энэ хүрээнд тус цахим тестийн платформын үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор туршилтын арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны хурлын танхимд цахимаар болон танхимаар зохион байгууллаа. Тус арга хэмжээнд цахим платформын хөгжүүлэгч Д.Одбаяр, нийслэл, дүүргийн жендэрийн мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн төлөөлөл оролцсон юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency