ТӨСЛИЙН БАГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-09-30

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн багийн уулзалт 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр боллоо.

Тус уулзалтад Жендэрийн Үндэсний Хорооны ажлын алба, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, АХБ-ны Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн газрын Жендэрийн Албаны Нийгмийн Хөгжил, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон, төслийн зөвлөх баг болох IRIM оролцлоо.

Тус уулзалтаар 2025 оны эхний хагас жилд төслийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency