АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ПОРТФОЛИО ХАРИУЦСАН ДАРГА НОЁН БАЛАБХАСКАРА РЕДДИ БАТХУЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-10-17

Уулзалтаар Жендэрийн үндэсний хорооны ажлын алба Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн явц болоод цаашдын үйл ажиллагааны асуудлаар ярилцаж, санал бодлоо харилцан солилцлоо.

Энэ үеэр ноён Балабхаскара Редди Батхула зүүн азийн бүсэд хэрэгжиж байгаа бүх төслүүдийг хянан үзэхэд жендэрийн болон уур амьсгалын асуудлууд холбогдож байгааг онцлоод цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дэмжин, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency