“НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ӨДӨР”-ИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

2024-10-24

Олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийн талаар ажиллахаар 1945 оны 10-р сарын 24-ний өдөр НҮБ байгуулагдсан нь улс орнууд ялгаатай ч энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааны суурийг тавьсан билээ.

Монгол Улсын хувьд Нэгдсэн Үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш 60 гаруй жилийн хугацаа өнгөрч байна.

Монгол Улс анх 1946 оны 6-р сарын 24-нд НҮБ-ын гишүүн болох хүсэлт гаргаж байсан боловч 1961 оны 10-р сарын 27-нд ард түмний олон жилийн хүсэл мөрөөдөл биелж, НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, Монгол төрийн алтан соёмбот далбаа НҮБ-д мандсан билээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency