“ХӨДӨӨГИЙН МАЛЧИН, ТАРИАЛАНЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ НЬ” УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад салбарын, орон нутгийн, институцийн бодлого, механизмд тусгах замаар уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх бодлогуудтай уялдуулан ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай уялдуулан уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах болон манлайллыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэгдсэн.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлогоор дамжуулан хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих чадавхжуулах, орон нутгийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой уулзалтыг Төв аймаг Зуунмод хотод 2024.10.30-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтыг сумын Аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Д.Мөнхбаатар болон ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар нээж үг хэллээ. Уулзалтын үеэр малчин, тариаланч эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй асуудал болоод хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн гарц шийдлийн талаар ярилцлаа.