“ЖЕНДЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ:ЖЕНДЭРИЙН БОДЛОГЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-11-08

Жендэрийн тэгш байдлыг хангах сургалтын тогтолцооны 3 дахь шат болох ахисан түвшний сургагч багш нарыг бэлтгэх хүрээнд зохион байгуулж буй ЖЕНДЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ: ЖЕНДЭРИЙН БОДЛОГЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ” сургалтын эхний долоо хоногийн хичээл хоёр өдрийн турш амжилттай болж өнгөрлөө.

Сургалтаар НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Оюун “Жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгах нь”, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор “Хууль тогтоомж, түүний төсөлд жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх арга зүй”, үндэсний шинжээч Б.Онон ”Жендэрийн хариуцлагатай (responsive) бодлого, төлөвлөлт, төсөвлөлт хийх арга зүй” “, үндэсний шинжээч Ш.Ариунаа “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний практик арга зүй”, үндэсний шинжээч Г.Ганбаясгах ”Жендэрт суурилсан хүчирхийлэл: Кейст тулгуурласан шийдэл, аргачлал” сэдвүүдээр сургалт явууллаа. Сургалт гэрийн даалгавар, дадлага ажлаар үргэлжилнэ.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency