“ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГАА 2023” СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

2024-11-08

Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран “Цаг ашиглалтын судалгаа 2023” судалгааны тайланг танилцууллаа. Монгол улсын 12, түүнээс дээш насны хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлах.Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын “5.4.1 Цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цаг” үзүүлэлтийг тооцож, ТХЗ-ын хэрэгжилт, явцыг үнэлэх зорилгоор судалгааг боловсруулан олон нийтэд танилцуулж байгаа юм.
Цаг ашиглалтын судалгаа нь Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж, амьдралын хэв маягийг зурагладаг. Ингэхдээ хүн амын цаг ашиглалтын ялгаатай байдлыг судлах зорилгоор хүйс, нас, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэрлэлтийн байдал, амьдарч буй нутаг дэвсгэр гэх мэт олон үзүүлэлтээр нарийвчлан хэмждэгээрээ онцлогтой билээ.
Судалгааны дэлгэрэнгүй болон хураангуй тайланг https://1212.mn/mn/statistic/statcate/573055/report/573055 холбоосоор татан авах боломжтой.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency