“ ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ” ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2024-11-12

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний яам, Уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр суурьшлын бүсийн амьжиргааг сайжруулах нь” төслийн хүрээнд эрчим хүчний салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор ”Жендэр ба бодлого төлөвлөлт” жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтад салбарын албан хаагчдыг хамруулах санаачлагыг гаргаж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтад Эрчим хүчний яам, харъяа байгууллага, агентлаг, Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт 15 албан хаагч хамрагдаж байна.

Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм.

Энэ оны жендэрийн сургагч багшийн сургалтад эрчим хүчний яамны 15 мэргэжилтнийг хамруулж байна.

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency